Хамт олон

Чөлөөт уран бүтээлийн “Номин”телевиз нь 2004 оны 9 сарын 27 байгуулагдан Анх өдрийн 16 цагийн эфиртэй 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлж байсан бол өнөөдөр 24 цагийн эфиртэй өдөр бүрийн өглөөний “Аз жаргалын өглөө ”, мэдээ мэдээллийн “Оргил цаг-18 цаг”, “Оргил цаг-21 цаг” шууд хөтөлбөр, асуудал, шийдэлийн “ГАРУ”, “2 хором” зэрэг нийтдээ өдөрт 8 цагийн шууд нэвтрүүлэг тогтмол явуулж байна.Телевизийн нэвтрүүлгийн бодлого нь тодорхой үр дүн,үзэгчдийн сэтгэлд нийцсэн байдлыг харгалзан үзэж хүүхдийн, танин мэдэхүйн,амралт чөлөөт цагийн болон нийтлэл нэвтрүүлгүүд гэсэн хэлбэрээр бүтээгдэж байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “ММ” агентлаг, EAGLE телевиз, SBN телевиз болон НТВ телевизүүд, “Айст монголиа” телевизүүд рүү мэдээ мэдээллүүдийг явуулж байгаа бөгөөд ингэснээрээ Орхон аймагт болж буй үйл явдлууд Монгол орон даяар болон хилийн чанад Улаан үд,Эрхүү хотууд руу хүрч байгаа юм.2008 онд Монгол улсын хэмжээнд орон нутгийн телевизүүдээс анх удаа Харилцаа Холбооны Зохицуулах Хорооныстандартын шаардлагыг бүрэн хангасан мэргэжлийн 300-ийн студийг ашиглалтанд оруулсанаар тус телевиз шууд нэвтрүүлэг болон цэнгээнт нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэх боломжоор бүрэн хангагдсан.

“Номин”телевиз нь Монголын Телевизүүдийн Холбооны дээд шагнал “Алтан шонхор” шагналыг 2007 онд, 2012 онд хүртэжМонгол улсын орон нутгийн телевизүүдээс анх удаа энэхүү шагналыг хоёр удаа хүртсэн телевиз болсон.Чөлөөт уран бүтээлийн “Номин” телевиз нь Эрдэнэт хотын хамгийн олон үзэгчтэй телевиз болж чадсан бөгөөд сар бүр Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон томоохон арга хэмжээнүүдийг шууд дамжуулан үзэгчдэд хүргэдэг.Бид телевизийн техник технологийн шинэчлэлийг бүрэн сайжруулж,тоон системд шилжих техникийн шийдлийг бэлтгэж дууссан бөгөөд,мэдээ мэдээлэл нэвтрүүлгүүдийг НD форматаар хийж гүйцэтгэн үзэгчдэд хүргэж байна.

“Номин радио 104.5” радио нь үзэгч залуусын сонирхсон нэвтрүүлгүүдийг байнгын санал асуулгын дагуу бэлтгэн явуулдаг бөгөөд “Нойрны эм”,”Уран зохиолын цаг””Мэдээллийн хөтөлбөр”,”ТОП 10”зэрэг олон нэвтрүүлгүүдийг бэлтгэн сүлжээндээ оруулсан бөгөөд зар сурталчилгаа болон шууд нэвтрүүлгүүдийг “Номин”телевизтэйгээ хамтран явуулсанаар үзэгчдэд хэвлэл мэдээллийн салбаруудын хоорондын уялдаа холбооны ач тусыг илүү тодорхой мэдрүүлж чадсан.

“Номин”телевиз нь 2005 онд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд гишүүнээр элсэн орж,зохиогдож байгаа бүхий л арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож байсан бөгөөд 2008 онд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хуралд төлөөлөгч оролцуулсан.МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбарт тус байгууллагаас нийт 6 уран бүтээлч байдаг. Өнөөдөр тус байгуулагад нийт 20 ажиллагсадын 18 хүн буюу 70% нь дээд боловсролтой бөгөөд нийт телевизийн 12 уран бүтээлчдээс 9 нь мэргэжлийн уран бүтээлчид юм.


Эрхэм үзэгчид та бүхэндээ баярлалаа NB HD телевизийн хамт олон

Номин телевизийн хамт олон /2004 он/
Номин ФМ-104,5 үйл ажиллагаа явуулж эхэллээ /2005 он/
Номин телевизийн уран бүтээлчдийн Анхны шинэ жил /2005 он/
Жавар үргээсэн аялгуу теле зохиомж хийж байжээ /2008 он/
Жавар үргээсэн аялгуу теле зохиомж Тус телевизийн захирал Х.Хишигбаатар тухайн үеийн захирал И.Баасанжав нар
Анхны "Алтан шонхор" хүртлээ Захирал И.Баасанжав /2007 он/
МОНГОЛ ХҮЧТЭН анхны талбайн шоу нэвтрүүлэг
Анхны 300 студи ашиглалтанд орлоо /2010 он/
Алтан шонхор телевизийн дээд шагналыг 2 дахь удаагаа хүртлээ захирал Х.Хишигбаатар /2012 он/
Номин телевизийн анхдагч сэтгүүлчид Т.Атарбаяр Г.Алтанцэцэг
Хүүхэлдэйн театрын хамт олонтой хамтран Үлгэрийн цаг хүүхдийн нэвтрүүлгийг тогтмол хүргэж байна
Номин телевизийн анхны зураглаач н.Эрдэнэбаяр
Тус телевизээс жил бүр спортын олон арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагуудынхаа дунд зохион байгуулж иржээ
Хөтлөгч н.Баярмаад зориулсан хандивын тоглолтыг амжилттай зохион байгуулав /2011 он/
Тус телевизээс жил бүр спортын олон арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагуудынхаа дунд зохион байгуулж иржээ
Орхон аймгийн эдийн засгийн чуулганыг шууд дамжуулан хүргэлээ /2013 он/
МУГЖ Б.Сарантуяатай хамтран VIP тоглолт зохион байгууллаа
Бид телевизийн техник технологийн шинэчлэлийг бүрэн сайжруулж,тоон системд шилжих техникийн шийдлийг бэлтгэж дууссан бөгөөд,мэдээ мэдээлэл нэвтрүүлгүүдийг НD форматаар хийж гүйцэтгэн үзэгчдэд хүргэж байна.
Чөлөөт уран бүтээлийн “Номин” телевиз нь Эрдэнэт хотын хамгийн олон үзэгчтэй телевиз болж чадсан бөгөөд сар бүр Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон томоохон арга хэмжээнүүдийг шууд дамжуулан үзэгчдэд хүргэдэг.


Хамтрагчид