Танилцуулга


Чөлөөт уран бүтээлийн "NEW BROADCASTING HD TELEVISION" буюу NBTV анх 2004 онд "Номин" телевиз нэртэйгээр байгуулагдан ажиллаж ирсэнээс хойш 10 жил болж байна. Анх өдрийн 8 цагийн эфиртэй 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлж байн бол өнөөдөр 18 цагийн эфиртэй 20 гаруй мэргэжлийн уран бүтээлчид, 10 гаруй туслах ажилтнууд нийт 30 аад хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Телевизийн нэвтрүүлгийн бодлого нь тодорхой үр дүн, үзэгчдийн сэтгэлд нийцсэн байдлыг харгалзан үзэж хүүхдийн, танин мэдэхүйн,амралт чөлөөт цагийн болон нийтлэл, ярилцлагын нэвтрүүлгүүдийг бүтээж байна.2014 онд студийн төхөөрөмжүүдийг full hd,эфирийн тоног төхөөрөмжийг HIGN DIFINITION /HD/ формат луу шилжүүлэн, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд нэвтрүүлгээ хүргэж байна.

Бид 2014 онд өргөн нэвтрүүлгийн зурвасаар болон MMDS, Skymedia,Univision зэрэг хэрэглэгчдэд хүрч болох бүхий л сувгаар эфирээ хүргэхээс гадна Булган аймгийнхаа иргэдэд эфирээ хүргэж эхэллээ. Өнөөдөр эфирийн нийт цагийн 70 хувийг өөрийн үйлдвэрлэсэн контентууд байна.

Бид нэвтрүүлгүүдээ болон телевизийн хөтөлбөр ,танилцуулгаа nbtv.mn сайтаар үзэгчдэдээ давхар хүргэж байна.2014 онд 300 - ийн студийн дотоод тохижилтийг сайжруулан , дуу намсгах, шууд дамжуулах, студийн зайны микрофонуудын шинэ технологийн шийдлүүдийг шинээр хийлээ. Түргэн шуурхай,сонирхолтой, үзэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн нэвтрүүлгүүдийг хүргэхээр Программын алба, Нэвтрүүлгийн алба, Мэдээллийн алба гэсэн үндсэн 3 албатайгаар ажиллаж байна.
“Номин”телевиз нь Монголын Телевизүүдийн Холбооны дээд шагнал “Алтан шонхор” шагналыг 2007 онд, 2012 онд хүртэж байсан. Чөлөөт уран бүтээлийн “NBTV”HD телевиз нь "Максимедиа" судалгааны төвөөс хийгдсэн тв үзэлтийн судалгаанд хамгийн олон үзэгчтэй телевиз болсон бөгөөд сар бүр Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон томоохон арга хэмжээнүүдийг шууд дамжуулан үзэгчдэд хүргэдэг. 2014 онд 10 жилийнхээ ойн хүрээнд сайн үйлсийн аянг зохион явуулж, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах үүднээс "Цусаа бэлэглье" аян, "Морин хуураа дээдлье" арга хэмжээ,орон гэргүй нэг айлд иж бүрэн тохижуулсан гэр бэлэглэж, эмнэлгийн төрөх тасгийг тохижуулах өгөх зэрэг бусдад зориулсан ажлуудыг хийж гүйцэтгэлээ.